“Хонхор БМХҮТП” хөрөнгийн зах зээлд гарах эхний алхмаа хийлээ
“Хонхор БМХҮТП” ХХК-нд хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар үйл ажиллагаа явуулах зорилгоор “Өлзий энд Ко капитал” ХХК, “Райнос Инвестмент ҮЦК” ХХК-тай “Андеррайтерын болон зөвлөх үйлчилгээний гэрээ” байгууллаа.
“Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь барилгын материалын 12 үйлдвэрийг үе шаттайгаар ашиглалтанд оруулж, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээврийн нэгдсэн систем бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил 90%-д хүрч, үйлдвэрийн барилгууд бүрэн ашиглалтанд ороод байна.Төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр үүсч, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэх юм.
