БНХАУ-ЫН ТЭРБУМТАН ЖАК МА “Ant Group”-ИЙН ХЯНАЛТЫН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХААР БОЛЖЭЭ

БНХАУ-ын эрх баригчид технологийн салбар дахь хяналт, шалгалтаа чангаруулсантай холбоотойгоор тэрбумтан Жак Ма өөрийн үүсгэн байгуулсан “Ant Group”-ийн хяналтын эрхийг шилжүүлж өгөхөөр болжээ.

2020 онд “Ant Group”-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхлэх байсан өдрийн өмнө Жак Ма БНХАУ-ын зохицуулагч байгууллагуудыг шүүмжилсэн бөгөөд түүнээс хойш олны өмнө харагдах нь эрс ховордоод байсан юм. Энэ хугацаанд БНХАУ-ын бусад тэрбумтнуудын дийлэнх нь компанийн удирдах албан тушаалаа өгч, “Хамтын хөгжил цэцэглэл”-д хүрэх Ерөнхийлөгч Ши Жиньпиний алсын хараанд нийцэхийн тулд хандив тусламжид зарцуулах хөрөнгөө нэмэгдүүлжээ.

Өмнө нь Жак Ма шууд бусаар “Ant Group”-ийн 53.46 хувийг эзэмшиж, шийдвэр гаргахад нөлөөлдөг байсан бол шинэ хуваарилалтын дагуу тэр 6.2 хувийн саналын эрхтэй болж байна.

Эх сурвалж: Bloomberg