ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГИЙН ӨСӨЛТИЙГ УДААШРУУЛЖ, 2023 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛАА БУУРУУЛЛАА

Өмнөд Солонгосын Төв банк өнгөрөгч 10-р сард бодлогын хүүгээ 0.5%-иар нэмэгдүүлж 3.0% болгож байсан бол өчигдөр буюу Пүрэв гаригт 0.25%-иар нэмэгдүүлж 3.25% болголоо. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн өндөр хувь юм. Төв банкны хувьд эдийн засгийн өсөлтийг аль болох сааруулахгүйгээр инфляцийг тогтворжуулахыг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Төв банкны зүгээс 2023 оны эдийн засгийн өсөлтийг 2.1% байхаар таамаглаж байсан бол уг таамаглалдаа өөрчлөлт оруулж 1.7% болгож бууруулсан ба инфляцийг ирэх онд 3.6% байхаар таамаглаж байсан таамаглалаа 3.7% болгон өсгөжээ.

Эх сурвалж: Thomson Reuters