Шинэ долоо хоногийн эхлэлд Азийн зах зээл дэх хувьцааны ханш өссөн бол эсрэгээрээ огцом өсөлт үзүүлж байсан ам.долларын ханш зогсонги байдалд орж эхэлжээ. Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүүг ахин нэмнэ гэх хүлээлтэд дасаж эхэлж байж магадгүй юм.
MSCI-ийн Японоос гадна Ази Номхон далайн бүсийн хувьцааны хамгийн өргөн хүрээний индекс .MIAPJ0000PUS 0.25%-иар өссөн ч энэ сарын сүүлээр 6%-иар буурах төлөвтэй байгаа юм. Японы Nikkei .N225 индекс 0.44%-иар өссөн бол Австралийн S&P/ASX 200 индекс .AXJO 0.51%-иар өсжээ.
Хятадын хувьцааны голлох .SSEC индекс 0.4%-иар өссөн бол Хонг Конгийн Hang Seng индекс .HSI 1%-иар өссөн байна. АНУ болон Хятадын хооронд үүсээд буй геополитикийн хурцадмал байдал нь Хятадын хувьцааны үнэд сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгааг онцолж байна.
Өнгөрөгч баасан гарагт гаргасан хувийн хэрэглээний зардлын тайлан таамаглаж байснаас илүү гарсан нь АНУ-ын Холбооны нөөцийн сангаас авч буй бодлогын хүүгийн арга хэмжээг илүү удаан үргэлжлэх магадлалтай гэсэн хүлээлтийг хөрөнгө оруулагчдад төрүүлээд байна.
Эх сурвалж: Thomson Reuters